Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ИТХ

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан

2015-10-26

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаан 2015.10.12, 2015.10.23 -ны өдрүүдэд хуралдан дараах асуудлууд хэлэлцэн баталж үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа. Үүнд: 1. Хөвсгөл аймгийн 2016-2013 он хүртэл хөгжүүлэх " Хөгжсөн хөвсгөл 2016-2030 он" урт хугацааны хөтөлбөрт тусгах бодлогын чанартай санал хэлэлцэж батлах тухай.
 2. Сумын эмийн эргэлийн санг Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон байгуулж ажиллах дүрэм батлах тухай. 3. " Нутгийн боловсрол 90 " хөтөлбөр батлах тухай. 4. Сумын ЗДТГ, Сургуулийн үндсэн хөрөнгөнд байгаа хөрөнгө актлах, худалдан борлуулах эрх олгох тухай, 5. Сумын хэмжээнд ГХУС, түүнтэй тэмцэх, илрүүлэлтийг сайжруулах зорилгоор сумын нийт адууг тамгажуулах, байгууллага, худалдаа үйлчилгээний цэгүүдийг камержуулах, замын тэмдэг тэмдэглэгээ байрлуулж хэрэгжүүлэх төлөвлөгөө, ажлын удирдамж батлах тухай. 6 Суманд ОНХСангийн хөрөнгөөр 2012-2016 онд хийсэн ажлын гүйцэтгэл хэлэлцэн чанар үр дүнд нь үнэлгээ өгөх тухай. 7. Суманд сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2012-2016 онд хийсэн ажлын  гүйцэтгэл хэлэлцэн чанар үр дүнд нь үнэлгээ өгөх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгч тогтоол шийдвэр гаргав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%