Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас сургалт мэдээлэл өгч, 3 дугаар улирлын багийн иргэдийн нийтийн Хурлыг хэрхэн үр дүнтэй, шинэлэг, оролцоог нэмэгдүүлсэн байдлаар зохион байгуулах талаар санал солилцлоо. Мөн сумын Засаг дарга болон ЗДТГ-ын холбогдох албан хаагчид мэдээлэл хүргэж хамтран ажиллав. Багийн иргэдийн Нийтийн Хуралууд дараах хугацаанд товлогдлоо.
9 дүгээр сарын 22 өдөр Ходон багийн иргэдийн Нийтийн Хурал
9 дүгээр сарын 24 өдөр Хоолойн Зах багийн иргэдийн Нийтийн Хурал
9 дүгээр сарын 26 өдөр Далайн Зах багийн иргэдийн Нийтийн Хурал
9 дүгээр сарын 29 өдөр Ёлт багийн иргэдийн Нийтийн Хурал
10 дугаар сарын 15 өдөр Хөндийн багийн иргэдийн Нийтийн Хурал
10 дугаар сарын 17 өдөр Зөөлөн багийн иргэдийн Нийтийн Хурал