Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ИТХ

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХӨШӨӨТИЙН УУРХАЙД АЖИЛЛАЛАА

2025-04-15

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨР” арга хэмжээг (2025.04.14) зохион байгуулж төлөөлөгчид МоЭнКо ХХК, Тефис майнинг ХХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцах, аймагтай байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн талаар санал солилцох зорилготойгоор “Хөшөөтийн уурхай”-д ажиллалаа.
📖Арга хэмжээний хөтөлбөрийн дагуу Тефис майнинг ХХК (Зүүн хөшөөтийн уурхайн) үйл ажиллагаа, танилцуулга мэдээллийг сонсов.
📍ЗҮҮН ХӨШӨӨТ буюу ТЭФИС МАЙНИНГ ХХК:
2024 онд 800,000 тонн нүүрс хилээр гаргаж, хилийн цаана 200,000 тонн нүүрс агуулахад хадгалагдаж байгаа бол өнөөдрийн байдлаар тус уурхайн үйл ажиллагаа дэлхийн нүүрсний үнэ унасантай холбоотой сул зогсолт (нойл зогсолт) хийгээд байна.
🖋Төлөөлөгчид:
🔹Жолооч нарын тээврийн хөлсийг бүрэн өгч дуусгах
🔹Бүхэл нүүрсийг иргэдэд олгох
🔹Зам засварын ажлыг хийх
🔹Нөлөөллийн бүсийн иргэдийг ажлын байраар хангах
🔹Орон нутгийн аж ахуй нэгжүүдийг дэмжих
🔹МУИС-ийн Баруун бүсийн сургуультай хамтран 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх замаар ажиллах хүний нөөцөө бүрдүүлэх зэрэг саналуудыг хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5885
4417 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%