Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 02 тоот захирамжаар 4 багийн иргэдийн Нийтийн хурлууд 2025.01.17-24-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Одбаяр, Засаг дарга Х.Бүрэнжаргал нар цаг үеийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдэлэл танилцуулж, багийн иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Хуралдаанаар:
Багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдаан даргалагч сонгох
Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл байгуулах тухай
Багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшигчдийн санал хураах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хөндий багийн Засаг даргад
ИТХ-ын төлөөлөгч Ц.Дэмбэрэл
ИТХ-ын төлөөлөгч Б.Энхцэцэг нар нэр дэвшиж нийт 333 сонгогч саналаа өгсөнөөс 172 буюу 51.6 хувийн саналаар багийн Засаг даргаар Ц.Дэмбэрэл сонгогдлоо.
Хоолойн зах багийн Засаг даргад
ИТХ-ын төлөөлөгч Ш.Одгэрэл
Бие даагч Т.Батзориг
Бие даагч Д.Ганбат
Бие даагч Ц.Отгонсүрэн
Бие даагч Х.Пүрэвхүү нар нэр дэвшиж нийт 294 сонгогч саналаа өгсөнөөс аль нь ч олонхийн санал аваагүй (нийт санал өгсөн сонгогчдийн 50 хувьд хүрээгүй) бөгөөд хамгийн олон буюу 133 хүний санал авсан Х.Пүрэвхүү, 66 хүний санал авсан Ш.Одгэрэл нарт дахин санал хураалт явагдахаар болсон.
Ходон багийн Засаг даргад
2024 оны 4 дүгээр улирлын багийн иргэдийн Нийтийн Хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшиж хамгийн олон санал авсан нэр дэвшигч А.Пүрэвдалай, Б.Тогтохсүрэн нарт дахин санал хураалтыг зохион байгуулсан бөгөөд нийт 239 сонгогч саналаа өгсөнөөс 140 буюу 58.5 хувийн саналаар багийн Засаг даргаар А.Пүрэвдалай сонгогдлоо.
Зөөлөн багийн Засаг даргад
Сумын ИТХ-ын төлөөлөгч, багийн Засаг дарга Б.Ганзориг нэр дэвшсэн бөгөөд хуралдааны зар тарааж, нэр дэвшигчдийн холбогдох материалыг хүлээж авах хугацаанд болон хуралдаанд оролцож танхимаас нэрээ дэвшүүлэх өөр нэр дэвшигч байгаагүй тул хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар Зөөлөн багийн Засаг даргаар Б.Ганзориг нь улиран сонгогдлоо.
Ингээд багийн Засаг даргаар сонгогдсон Ц.Дэмбэрэл, А.Пүрэвдалай, Б.Ганзориг нарыг томилуулах саналыг сумын Засаг дарга Х.Бүрэнжаргалд уламжлахаар шийдвэрлэв.
ИТХ-ын ажлын алба