Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ИТХ

Сумын аварга шалгаруулах Гар бөмбөг, Сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа.

2025-01-13

           Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан 2025 оны сумын аварга шалгаруулах "Гар бөмбөг", "Сагсан бөмбөг"-ийн тэмцээн 2025.01.11-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд гар бөмбөгийн 17, сагсан бөмбөгийн 16 багийн нийт давхардсан тоогоор 220-д тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьж оролцлоо.  

Гар бөмбөг (Эрэгтэй) 

I- ЕБС-ийн багш нарын баг

II- Соёлын төвийн баг

III- Эрүүл мэндийн төвийн баг 

Гар бөмбөг (Эмэгтэй) 

I- Оюутануудын баг 

II- ЕБС-ийн багш нарын баг

III- Хөндий (1 дүгээр) баг

Сагсан бөмбөг (Эрэгтэй) 

I- Соёлын төвийн баг

II- Хөндий (1 дүгээр) баг

III- ЗДТГ-ын баг 

Сагсан  бөмбөг (Эмэгтэй) 

I- Оюутануудын баг 

II- ЕБС-ийн багш нарын баг

III- Хөндий (1 дүгээр) баг    тус тус  эзэлсэн  бөгөөд  медалийн чанараар ЕБС-ийн багш нарын баг хамт олон шилжин явах цомын эзэд боллоо.  

Тэмцээн уралдаанд цаг заваа гарган оролцсон нийт баг тамирчид болон хамтран  ажилласан ЕБС-ийн багш нартаа баярлалаа.   

 

                            Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%