Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ИТХ

Ходон багийн иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдлаа.

2024-12-17

Ходон багийн иргэдийн Нийтийн анхдугаар Хуралдаан 2024.12.11, 16-ны өдрүүдэд  Хороо, Сумын төв гэсэн 2 хэсэгт амжилттай зохион байгуулагдлаа.   

Хуралдаанаар шинээр сонгогдсон сумын  ИТХ-ын дарга М.Одбаяр, Засаг дарга Х.Бүрэнжаргал болон ЗДТГ-ын Мал эмнэлэг, Байгаль орчин, Газар, Татварын алба Халамжийн албанаас мэдээлэл хүргэж, малын тооллогын ажлыг давхар зохион байгууллаа. 

БИНХ-ын хуралдаан даргалагчийг сонгох

БИНХ-ын зөвлөл байгуулах 

Багийн Засаг даргын сонгууль зохион байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.  

Хороо багийн Засаг даргын сонгуульд Д.Батсүх,  М.Батмөнх,  А.Пүрэвдалай, Б.Тогтохсүрэн, П.Ганзориг, Б.Наранбаяр, Т.Отгонжаргал  нар нэр дэвшиж өрсөлдсөн бөгөөд   Хороо хэсэгт нийт 119 хүн санал өгсөнөөс

А.Пүрэвдалай-38

М.Батмөнх-20

Б.Тогтохсүрэн 21

П.Ганзориг-9

Д.Батсүх-9

Б.Наранбаяр-9

Т.Отгонжаргал 13 хүний санал тус тус авсан.

Сумын төв хэсэгт нийт 127 хүн санал өгсөнөөс  (Нэр дэвшигч Д.Батсүх, Т.Отгонжаргал нар нэр дэвшихээс татгалзаж нэрээ татсан) 

А.Пүрэвдалай-41

М.Батмөнх-23

Б.Тогтохсүрэн 26

П.Ганзориг-33

Б.Наранбаяр-3  хүний санал тус тус авсан бөгөөд 1 саналын хуудас хүчингүй болсон. 

Нийлбэр дүнгээр 246 хүн санал өгсөнөөс 

А.Пүрэвдалай-79 санал 

М.Батмөнх-43 санал

Б.Тогтохсүрэн 47 санал

П.Ганзориг-42 санал

Б.Наранбаяр-12 санал авсан.  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3 дахь заалтаар ( Хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүүлэх)  хэн ч олонхын санал аваагүй тул хамгийн олон санал авсан А.Пүрэвдалай, Б.Тогтохсүрэн  нарын нэрийг дэвшүүлж БИНХ-аар санал хураалтыг дахин зохион байгуулахаар боллоо. 

                                       СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%