Ёлт, Далайн Зах багийн иргэдийн Нийтийн анхдугаар Хуралдаан 2024.11.28-2024.12.02-ны өдрүүдэд Хорон тал, Ёлт, Хар Ус, Жиглагийн ам, Сумын төв гэсэн 5 хэсэгт амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар шинээр сонгогдсон сумын ИТХ-ын дарга М.Одбаяр, Засаг дарга Х.Бүрэнжаргал болон ЗДТГ-ын Мал эмнэлэг, Байгаль орчин, Газар, Халамжийн албанаас мэдээлэл хүргэж, сумын Эрүүл мэндийн төвөөс иргэдэд үзлэг хийж, төрийн үйлчилгээ хүргэлээ.
БИНХ-ын хуралдаан даргалагчийг сонгох
БИНХ-ын зөвлөл байгуулах
Багийн Засаг даргын сонгууль зохион байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Ёлт багийн Засаг даргын сонгуульд МАН-аас Н.Пүрэвхүү, Ардчилсан намаас Х.Нямхүү нар нэр дэвшиж өрсөлдсөн бөгөөд нийт 281 сонгогч саналаа өгсөнөөс Н.Пүрэвхүү 128 хүний санал, Х.Нямхүү 141 хүний санал авч багийн Засаг даргаар Х.Нямхүү улиран сонгогдлоо.
Далайн Зах багийн Засаг даргын сонгуульд МАН-аас Д.Наранчимэг, Ардчилсан намаас Ж.Дамбаүсрэн нар нэр дэвшиж өрсөлдсөн бөгөөд нийт 203 сонгогч саналаа өгсөнөөс Д.Наранчимэг хүний 105 санал, Ж.Дамбасүрэн 98 хүний санал авч багийн Засаг даргаар Д.Наранчимэг сонгогдлоо.
Багийн Засаг даргаар сонгогдсон Х.Нямхүү, Д.Наранчимэг нарыг томилуулахаар БИНХ-ын тогтоолыг сумын Засаг дарга Х.Бүрэнжаргалд уламжиллаа.
СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА