Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ИТХ

Анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.

2024-11-27

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний дагуу 

1. Төрийн албан хаагчид, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Анхдугаар Үндсэн хуулийн ач холбогдол, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг тайлбарлан таниулах яриа, таниулга хийлээ.  

2. 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авч байгаа сурагчдад "Андгай өргөх" ёслолын арга хэмжээ зохион байгууллаа. 

3. Иргэдийн дунд шоу цэнгээнт үдэшлэг, АХА (Үндсэн хуулийн болон танин мэдэхүйн асуултаар) тэмцээн зохион байгуулагдаж АХА тэмцээнд  Т.Баасансүрэн 1 дүгээр, Г.Пүрэвдаваа 2 дугаар байр, Н.Пүрэвхүү 3 дугаар байранд тус тус шалгарлаа. 

4. Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтаж Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдсан шатар сонирхогчдын 2024 оны сумын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг 2024.11.23-ны өдөр удирдамжийн дагуу зохион байгууллаа. Тэмцээнд  эрэгтэй 10, эмэгтэй 6 нийт 16 тамирчин оролцлоо.

Эрэгтэй шатарчдаас 1-р байранд 5-р багийн иргэн Б.Ганхүү

                                      2-р байранд 5-р  багийн иргэн Г.Пүрэвдаваа

                                      3 дугаар байр 5 дугаар багийн Б.Буянмөнх

Эмэгтэй шатарчдаас 1-р байранд 6-р багийн иргэн Н.Өнөрсүрэн

                                      2-р байранд 6-р багийн иргэн Б.Ундрах

                                      3 дугаар байранд 1 дүгээр багийн иргэн Ө.Наранчимэг нар шалгарав.

Олгосон шагнал:  Шатрын тэмцээний эрэгтэй 1, 2-р байр, эмэгтэй 1-р байр эзэлсэн тамирчдад УИХ-ын даргын гарын үсэгтэй аймгийн шатар сонирхогчдын тэмцээнд оролцох эрх, Сумын ИТХ-аас эрэгтэй, эмэгтэй тус бүр 1,2.3  дугаар байруудыг эзлүүлж Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.     

 

 

                           СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%