Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ИТХ

Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан болов.

2024-10-25

Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд 

1. Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь заалтын дагуу сумын ИТХ-ын 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг  төлөөлөгчдийн 100 хувийн саналаар хүлээн зөвшөөрлөө. 

2. ИТХ-ын дэг батлах тухай 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  2024-2028 онд мөрдөх дэгийг 14 зүйл 99 заалтын дагуу баталж, мөрдөж ажиллахаар боллоо. 

3. Тооллогын комисс томилох тухай 

Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлаар санал хураалтыг зохион байгуулах тооллогын комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллав.     

  Тооллогын комиссын дарга:  Б.Отгон-ИТХ-ын төлөөлөгч 

                                     Гишүүд: Б.Энхцэцэг-ИТХ-ын төлөөлөгч 

                                                   Х.Нямхүү-ИТХ-ын төлөөлөгч

4. ИТХ-ын даргыг сонгож, чөлөөлөх  тухай 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалтын дагуу сумын ИТХ-ын даргад МАН-ын  бүлгээс Х.Бүрэнжаргал, танхимаас М.Одбаяр нар нэр дэвшиж 13 буюу  61.9 хувийн саналаар М.Одбаяр сумын ИТХ-ын даргаар сонгогдлоо. 

ИТХ-ын даргаар ажиллаж байсан С.Баттулга 2024.10.25-ны өдрөөр  ИТХ-ын даргаас чөлөөлөгдлөө. 

5. ИТХ-ын зөвлөл байгуулах тухай

 Сумын ИТХ-ын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. 

Зөвлөлийн дарга: М.Одбаяр-ИТХ-ын дарга 

                Гишүүд:  Х.Бүрэнжаргал -ИТХ-ын төлөөлөгч 

                               М.Батзориг-ИТХ-ын төлөөлөгч 

                               О.Батаа -ИТХ-ын төлөөлөгч 

                               Д.Оюунчимэг-ИТХ-ын төлөөлөгч 

                               Н.Долгорсүрэн-ИТХ-ын төлөөлөгч 

                               Б.Отгон-ИТХ-ын төлөөлөгч 

6. Сумын засаг даргыг сонгож, аймгийн Засаг даргад уламжлах тухай.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтын дагуу сумын Засаг даргад Ш.Далайбаяр нэр дэвшиж 11 буюу  52.3 хувийн саналаар Ш.Далайбаяр сонгогдож сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%