Аймгийн хэмжээнд 2024 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарласантай холбогдуулан 2024 оны 3 дугаар сард суманд нэрлэсэн жилийн нээлтийг зохион байгуулсан. Нээлтийн үед ЕБС-ийн хүүхдийн төлөө зөвлөл болон, сумын ИТХ-ын төлөөлөгч, Хүүхдийн элч Б.Мягмар нарын зүгээс ЕБС-ийн тоглоомын талбайд тав тухтай орчин бүрдүүлэх, тоглоом наадгайг нэмэдүүлэх талаар санал гаргасан. Дээрх санал санаачлагыг сумын ИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн 2024.04.18-2024.04.28-ны өдрийн хооронд 10 хоногийн хугацаанд “Хүүхдийн ертөнцөд бидний оролцоо” сэдэвт аяныг зохион байгууллаа.
Аяны хүрээнд 8 албан байгууллага, аж ахуйн нэгжүүд нийт 10 ажил хийхээр төлөвлөснөөс 8 ажил хийгдэж, 2 ажил хараахан хугацаандаа хийгдээгүй байна. Үүнд
1. Сумын ЗДТГазар –Бага ангийн сурагчдад зориулсан саравч (882750 төгрөг)
2. Ерөнхий боловсролын сургууль-Бадминтоны талбай (1153700 төгрөг)
3. Ирээдүй хүүхдийн цэцэрлэг-Хос савлуур, дүүжин тоглоом(515000 төгрөг)
4. Эрүүл мэндийн төв- Шатар, Дамждаг турникамждаг турник(631000 төгрөг)
5. Бизнес эрхлэгчид, ЕБС-ийн цэцэг эхийн зөвлөл Ахлах ангийн сурагчдад зориулсан саравч (2267000 төгрөг)
6. Цаг Уур, Хоймор төв, Их Уул зоогийн газар- Соёлын төвийн хойд хэсгийн тоглоомын талбайг сэргээн засварлах-(956400 төгрөг)
Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд нийт 6.405.850 төгрөгний санхүүжилт зарцуулагдсан байна.
Хариуцсан ажлуудаа нөөц бололцоондоо тулгуурлан хугацаандаа, чанартай хийж гүйцэтгэсэн байгууллагуудаа “Хүүхдэд ээлтэй-Хүүхдийн хөгжлийг дэмжигч” хамт олноор шагнаж урамшуулав.
Санал санаачлага гаргасан ЕБС-ийн хүүхдийн төлөө зөвлөлийн хүүхдүүд, ИТХ-ын төлөөлөгч, хүүхдийн элч Б.Мягмар, ИТХ-ын төлөөлөгч, БЗД Б.Ганзориг болон аяны үйл ажиллагаанд идэвхи гарган оролцсон төсөвт байгууллагууд, аж ахуйн нэгжүүддээ, шагнал урамшуулалд хамтарч ажилласан “Их Дархадын буян” ХХК-даа тус тус баярлаж талархсанаа илэрхийлэе.
Хараахан хугацаандаа хийж амжаагүй ч 5 дугаар сард багтаан хариуцсан ажлуудаа хийж гүйцэтгэхийг Хаан банк, Төрийн банк, Соёлын төв, ЗДТГ-ын БОТХБ-ийн тасаг, Ойн мэргэжлийн байгууллагууддаа УРИАЛЖ байна.
Нэг дүгээрт хүүхэд
Сумын ИТХ-ын ажлын алба