Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ИТХ

Сумын ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан болов

2024-04-17

Сумын ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд зөвлөлийн дарга С.Баттулга, гишүүн Х.Мөнх-Эрдэнэ, Б.Ганзориг, Б.Мягмар, Б.Энхцэцэг нар оролцож дараах асуудлыг хэлэлцлээ.  

1. Сумын ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдааныг 2024.04.22-ны өдөр зарлан хуралдуулахаар хэлэлцэв. 

2. Монгол улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар сумын сонгуулийн хороонд ажиллах төрийн албан хаагчдийн мэдээлэлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилуулахаар аймгийн сонгуулийн хороонд хүргүүлэхээр болов.  Үүнд  

Сумын сонгуулийн хорооны дарга: О.Энхтүвшин-ЗДТГ-ын дарга

 Нарийн бичгийн дарга: Н.Энхмаа-ИТХ-ын нарийн бичгийн дарга

Гишүүд:  Н.Өнөрсүрэн-ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэн

                        М.Урнаа- ЗДТГ-ын мал эмнэлэгийн улсын байцаагч

                       Б.Гэрэлцэцэг-ЗДТГ-ын төрийн сангийн мэргэжилтэн

3. 2024 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж байгаа болон хийгдэхээр төлөвлөсөн ажлуудын мэдээлэлтэй танилцлаа. Сумын ОНХС-ийн хөрөнгөөр 25, аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр 1 нийтдээ 26 ажил хийгдэх бөгөөд ажлууд ихэнх нь тендер зарлагдсан, гэрээ байгуулах шатандаа явагдаж байна. 

4. Сумын орон нутгийн орлого бүрдүүлэлтийн явц, гүйцэтгэлтэй танилцаж цаашид ажлаа эрчимжүүлэн ажиллах талаар чиглэл өгөв. 

5. Суманд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан "Малчдадаа туслая" аяны хүрээнд сумын хэмжээнд цугласан хандивын зарцуулалтын тайлантай танилцав. 

 

Монгол Улсын Засгийн газраас  олгосон тусламжийн өвс, тэжээл ачсан тооцоо

Жолоочийн нэр

Барааны нэр

Ачсан бараа /тн/

Нэг бүрийн үнэ

Нийт тээврийн хөлс

Өгсөн хөлс 2024/03/16

 

 

 

 

 

 

Д.Батхуяг

Улаан буудай

4.6

250

 1,150.0

1150.0

Цагаан будаа

4.5

250

 1,125.0

1125.0

Х.Болд

Улаан буудай

6

250

 1,500.0

 1,500.0

Д.Хөхөө

Гурил

8.9

250

 2,225.0

 2,225.0

Дүн

 

33.6

 1,250.0

 6,000.0

 6,000.0

                                                   Зарцуулалт 

 

Хандив

Тээврийн хөлсөнд төлсөн

Бэлэн байгаа мөнгөн дүн

Хандивын мөнгөн дүн

 9,005.0

6,000,0

3,005.0

 

 

 

 

 Нийт дүн

 9,005.0

6,000,0

 3,005.0

                             Албан байгууллагуудын нөөцийн өвсний тооцоо 

 

Жолоочийн нэр

Барааны нэр

Ачсан бараа /тн/

Нэг бүрийн

үнэ

Нийт тээврийн хөлс

Өгсөн хөлс 2024/03/16

Э.Бат-Эрдэнэ

Өвс

9.6

250

 2,400.0

 2,400.0

                                                      Зарцуулалт 

 

Байгууллагын зарагдсан өвс

 

Өвс /пресс/ худалдан авсан

 

Өвс /пресс/

тээврийн хөлс

 

 Зарагдаагүй Үлдэгдэл өвс

 

4,650,0

 4,500.0

2,400,0

 2,100.0

6. 2024 оныг аймгийн хэмжээнд "Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан нэрлэсэн жилийн нээлийг 3 дугаар сард суманд зохион байгуулсан. Энэ нээлтэнд оролцсон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн төлөө зөвлөл болон хүүхдийн илч, ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар нар нь  тоглоомын талбайн тохижилтыг нэмэгдүүлэх талаар санал гаргасан бөгөөд энэхүү ажлын хүрээнд "Хүүхдийн ертөнцөд бидний оролцоо" сэдэвт аяны үйл ажиллагааг эхлүүлэхээр хэлэлцэн шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1340
520 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%