Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ИТХ

1 дүгээр улирлын багийн иргэдйн Нийтийн Хурлууд болов.

2024-01-31

2 дугаар багийн ИНХ-ын мэдээлэл

Хоолойн зах багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2024 оны 1 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Тэнгисийн Их өлийн эх, Шарга Талын адаг, Битүү гэсэн 3 хэсэгт зохион байгууллаа. Хуралдаанд нийт 84 өрхийн төлөөлөл оролцлоо.

Хуралдаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Баттулга, Засаг дарга Д.Отгонбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Нансалмаа, багийн эмч Н.Долгорсүрэн, Б.Цэрмаа, вакцины сувилагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, газрын даамал Б.Буянмөнх, мал эмнэлгийн улсын байцаагч М.Урнаа, цагдаагийн хэсгийн төлөөлөгч Б.Шагдарсүрэн, багийн Засаг дарга Ш.Одгэрэл нар оролцов. Хуралдаан даргалагчаар Б.Баасан хуралдаанд оролцогчийн 100 хувийн саналаар сонгогдож ажиллаа. Сумын Засаг даргаар батлуулсан малчинтай байгуулах хариуцлагын гэрээг багийн Засаг дарга, малчин хооронд байгууллаа.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж зарим асуудлыг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Өвөлжөө, хаваржааны газар өмчлөх тухай

Хашааны болон хэрэглээний мод авах шаардлагатай айл өрхүүдийн судалгаа

Өвөлжилтийн байдал, өвс, тэжээл татан авалт

2024 онд ОНХС-ын хөрөнгөөр багт хийгдэх хөрөнгө оруулалт

Ж мобайлын сүлжээний станц суурилуулах

Битүүгийн бэлчээр хамгаалах хөцөө барих

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний явц

3 дугаар багийн БИНХ-ын мэдээлэл

Ходон багийн иргэдийн Нийтийн Хурал Хороогийн бэлчирт байрлах багийн улаан булан, сумын Соёлын төв гэсэн 2 хэсэгт хуралдаж нийт 47 өрхийн төлөөлөл оролцлоо.

Хуралдаанд сумын Засаг дарга Д.Отгонбаяр Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй ажлууд болон сум орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл хүргэлээ.

Сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Х.Чулуунхүү, мал эмнэлгийн эмч Сүхбаатар, ЗДТГ-ын мэргэжилтэн, албан хаагчид, мэдээлэл хүргэж багийн Засаг даргын 2023 оны тайлантай танилцаж малчидтай хариуцлагын гэрээ байгууллаа.  Хуралдааны дараа сумын Соёлын төв цэнгээнт бүжиг, урлагийн үйлчилгээ үзүүллээ.

4 дүгээр багийн ИНХ-ын мэдээлэл 

Далайн зах багийн иргэдийн Нийтийн Хурал Хар усанд байрлах багийн улаан булан, сумын Соёлын төв гэсэн 2 газар хуралдаж нийт 51 өрхийн төлөөлөл оролцлоо. Хуралдаан даргалагчаар Т.Мөнхбаяр сонгогдон ажиллав.

Хуралдаанд сумын Засаг дарга Д.Отгонбаяр Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй ажлууд болон сум орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл хүргэлээ.

Сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Х.Чулуунхүү, мал эмнэлгийн эмч Сүхбаатар, ЗДТГ-ын мэргэжилтэн, албан хаагчид, мэдээлэл хүргэж, үйлчилгээ үзүүллээ. Иргэдээс ирсэн Далайн захаас мод бэлтгэх, Далайн захад өвөлжөөний газрын гэрчилгээ олгох зэрэг асуудлуудад хариулт өгч шийдвэрлэлээ. Багийн Засаг даргын 2023 оны ажлын тайлантай танилцаж малчидтай хариуцлагын гэрээ байгууллаа.  Сумын Соёлын төв багийн залуучуудад цэнгээнт бүжиг явуулав.

5 дугаар багийн ИНХ-ын мэдээлэл

Ёлт багийн иргэдийн Нийтийн хурал 2024 оны 01 дүгээр сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Өлхөн, Өвөр агьт Аргол, Хорон тал гэсэн 3 хэсэгт зохион байгууллаа. Хуралдаанд нийт 72 өрхийн төлөөлөл оролцлоо.

Хуралдаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Баттулга, Засаг дарга Д.Отгонбаяр, газрын даамал Б.Буянмөнх, Эрүүл мэндийн төвийн эмч Б.Навчаа, ХАА, мал эмнэлгийн улсын байцаагч М.Урнаа, нийгмийн даатгалын байцаагч Д.Даваажаргал, багийн Засаг дарга Х.Нямхүү нар оролцов. Хуралдаан даргалагчаар Б.Ганхүү хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар сонгогдож ажиллаа.

Иргэдээс аймаг, сумын авраг малчнаар өргөн мэдүүлэх тухай, Тусгай хамгаалалттай газрын удирдлагатай хулгайн ан, мал, ахуйн хулгайтай тэмцэх тухай хамтарч ажиллах, малын тоо толгойн албан татварын зарцуулалтын мэдээ, гарын авлага иргэдэд хүргэж байх, бэлчээр хамгаалах ажлыг иргэнтэй гэрээ байгуулж 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%