Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ИТХ

Багийн иргэдийн Нийтийн Хуралууд эхлэв.

2024-01-12

Хөндий багийн иргэдийн Нийтийн Хурал 2024 оны 1 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд Баян, Ивэд, Тогос, Чанцан, Нуурын эх, Шанаа гэсэн 6 хэсэгт хуралдав. Хуралдаанд нийт 316 өрхийн төлөөлөл 107 иргэн оролцсон бөгөөд хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Баттулга, Засаг дарга Д.Отгонбаяр нар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаа гол гол ажлууд болон сум орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл танилцуулга хийсэн бол ХАА-н тасгийн мэргэжилтэн Б.Баярмагнай сумын өвөлжилтийн нөхцөл байдлын талаар, Нийгмийн даатгалын мэргэжилтэн Д.Даваажаргал 2024 оны 1 дүгээр сарын 1-ээс  хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар, Хэсгийн төлөөлөгч Б.Шагдарсүрэн сум орон нутагт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл болон урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, Багийн Засаг дарга Б.Энхцэцэг малчин өрхүүдтэй хариуцлагын гэрээ байгуулах зэрэг ажлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Багийн иргэдээс гарсан саналуудыг тухай бүр нь шйидвэрлэж, зарим саналуудыг холбогдох албан тушаалтнуудад уламжлан хуулийн хугацаанд санал хүсэлтийг шийдвэрлэх ажлыг зохион байгуулна.                                                                                             

                     Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%