Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ИТХ

Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хуралдаан болов.

2023-09-11

Сумын ГХУСАЗСЗ-ийн 3 дугаар улирлын хуралдаан 72 хувийн ирцтэйгээр хуралдаж   дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд 

1. Хичээл сургалтын үйл ажиллагаа явагдаж эхэлсэнтэй холбогдуулан насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодох, иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож аваар осол гаргах эрсдэл өндөр байгаа тул анхааруулга мэдээлэлийг иргэдэд хүргэж, цагдаагийн байгууллагаас эргүүл хяналтыг сайжруулах. Мөн ЕБС-ийн дунд ахлах ангийн сурагчдын дунд аян зарлаж нөлөөлөлийн арга хэмжээг зохион байгуулах. 

2. Хууль бус мод бэлтгэлтэй холбоотойгоор Аймгийн прокурорын 2023.08.31-ны өдрийн 44 дүгээр албан мэдэгдлийн мөрөөр сумын цагдаагийн хэсэг болон Байгаль орчин тогтвортой хөгжлийн бодлогын тасагтай хамран сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж холбогдох тайлан мэдээг хугацаанд нь хүргүүлэх. 

3. "Архигүй-Рэнчинлхүмбэ" хөтөлбөрийн хүрээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, 2 дугаар багийн Тэнгис болон бусад багуудад ажлын хэсэг томилж сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах.

4. Цагдаагийн кобунд байрлах "Түр хамгаалах байр"-ыг тохижуулах ажлыг төрийн байгууллагууд хамтран хийх.

5. Багуудын улаан буланд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн самбар хийлгэж байршуулах, сумын төвийн зам дагуух 10 цэгт сургалт сурталчилгааны самбарууд байршуулах 

6. Суманд үйл ажиллагаа  явуулж байгаа дэлгүүрүүдийн хүнсний авулгүй байдал, эрүүл ахуйд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах гэх мэт. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1340
520 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%